Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий заалт

1.1. "Япон ханз" аппликейшн нь Япон хэл сурч буй болон сурах сонирхолтой хүмүүсд Япон ханз үсэг сурахад нь туслахад оршино. 1.2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч бүртгэл үүсгэхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ. 1.3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “Синум Би Си ХХК” болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

2. Аппликейшний үйл ажиллагаа

2.1. "Япон ханз" аппликейшн нь “Синум Би Си ХХК” өмч 2.2. "Япон ханз"-ны загвар дизайн, лого, дата болон бусад мэдээлэлийг хуулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. 2.3. Хэрэглэгч санал гомдол, шинэ санаа, шүүмжийг зохих журамын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх нээлттэй. 2.4. Аппликейшн онлайн болон офлайн орчинд ажиллана. 2.5. Аппликейшн жилийн 365 хоног 24 цаг орон зай үл хамааран ажиллана.

3. Аппликейшний хэрэглэгч ба гишүүнчлэл

3.1. Аппликейшн нь гишүүнчлэлтэй байна. Хэрэглэгч заавал гишүүн болж манай үйлчилгээг хэрэглэх ёстой. 3.2. Гишүүний мэдээлэлээс и-мэйл болон нэрийг системд хадгалана. 3.2.1 И-мэйл болон нэрийг зөвхөн системийн хэрэглэгч таних зорилгоор ашиглана. 3.2. Гишүүний мэдээлэлийн бүрэн бүтэн байдал болон нууцлалыг байгууллага бүрэн хариуцна 3.3. Нэг хэрэглэгч нэг л и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй бөгөөд ашиглагдсан и-мэйл хаягаар өөр гишүүнчлэл авах боломжгүй 3.4. Шинээр гишүүн болох үед тухайн хэрэглэгчид нэхэмжлэл үүсэх бөгөөд нэг л удаа төлбөр төлнө. Худалдан авалтын дансны мэдээлэл хадгалагдахгүй. 3.4.1. Шинэ гишүүн бүрт N5 түвшиний ханз үнэгүй. 3.5. Хэрэглэгч төлбөрөө төлж гишүүнчлэл авсан л бол заашид гарах шинэ үйлчилгээ, аппликейшний шинэ боломжуудыг үнэ төлбөргүй авах эрхтэй болно. 3.6. Үйлчилгээний нөхцөлд заагдаагүй зүйл шаардах, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой нэг талыг баримтлан муулах, гутаан доромжилох, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг хаана. Мөн гишүүнчлэлийн төлбөрийг буцаан олгохгүй. 3.7. Хэрэглэгчийн эрхээ устгах бол системийн функцийг ашиглан хэрэглэгч өөрөө устгах боломжтой

4. Төлбөр тооцоо

4.1. Үйлчилгээний төлбөр нь тухайн үеийн нөхцөл байдалаас болох бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой 4.2. Хэрэглэгч тухай үеийн төлбөрөөр гишүүнчлэл авсан бол цаашид үнэнд өөрчлөлт орсон ч гишүүнчлэлийн эрхэнд хамаарахгүй.

5. Бусад

5.1. Санал хүсэлтээ kanjimongolia@gmail.com цахим хаягаар илгээнэ. 5.2. Гишүүнчлэлийн эрх хаагдсан үед эрхээ нээлгэх бол 5.1 заасан цахим хаягаар хүсэлтээ илгээх бөгөөд гишүүнчлэлийн эрхээ дахин худалдан авах шаардлагатай. 5.3. Хэрэглэгчээс ирсэн гомдол, маргаантай асуудалыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.